
Весенуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро аз жаргалын яам байгуулжээ. Үүнийг сонсоход инээдтэй байгаа ч тус улсын эрх баригчид ихээхэн чухалчилж үзэж байгаа гэнэ. “Нийгмийн аз жаргалын төлөө яам” нь ядуурлыг бууруулах болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нийгмийн тэгш байдлын төлөө үйл ажиллагаа явуулахаар болжээ. Николас Мадуро нийгмийн аз жаргалыг баталгаажуулах зорилгоор шинэ хөтөлбөр боловсруулсанаа мэдэгдсэн байна. Дээрх яам нь мөн гэр оронгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийн төлөө тэмцэх юм. Өмнө жил Венесуэлийн ерөнхийлөгч агсан Уго Чавез улсын төсвийнхөө 38 хувийг аз жаргалын яаманд хуваарилах шийдвэр гаргаж байжээ. Тус улс дэлхийн хамгийн жаргалтай 20 орны жагсаалтад багтсан ч эдийн засгийн хямралаас болоод инфляци 50 орчим хувьд хүрчээ. Аз жаргалын яамнй үйл ажиллагаа ч бас үүнд чиглэгдэх юм.
Сэтгэгдэл (3)