Франц улсад 20 мянган биеэ үнэлэгч байдаг. Үүний 90 гаруй хувь нь гадаадын цагаач иргэд ажээ. Тиймээс сексийн зорилгоор биеэ зарж буй хүмүүсийг шийтгэхийн тулд төлбөр авдаг болох хуулийн заалтыг Францын эрх баригчид хэлэлцэж байна. Хэрвээ биеэ үнэлэж байгаад баригдсан бол 1,500 евро төлнө. Давтан үйлдсэн тохиолдолд төлбөрийг хоёр нугалж авах юм. Түүнчлэн биеэ үнэлэгчдийг хөлсөлж авсан эрчүүдийг мөн адил шийтгэдэг болох тухай уг хуулийн төсөлд тусгажээ.



