
Хар салхи нь Номхон далайн баруун хэсэгт ихэвчлэн тохиолддог. Энэ бүс нутагт Япон, Филиппин, Хонгк Конг, Хонолулу зэрэг орнууд багтдаг байна. Филиппинд нүүрлэсэн хар салхинаас өмнө Хонгконгт 1937 оны есдүгээр сард 11 мянган хүний амь насыг авч одсон аюулт үзэгдэл болжээ. Мөн 1959 оны есдүгээр сард Японд вера хэмээх хар салхи гарч, 5000 гаруй хүн амь үрэгдэж байсан бол 1975 оны наймдугаар сард Хятадад 229 мянган хүн байгалийн гамшгийн золиос болж байсан түүхтэй. Үүнээс хойш 1991 онд делма хэмээх хар салхи Филиппинд орж ирэн 8000 орчим хүн нас барсан юм. Цаг уурчид жил бүр хар салхинд нэрвэгдэж байдаг 18 орон бий гэж үздэг. Эдгээр орон далайн дулаан уур амьсгалтай, орчны өөрчлөлт ихтэй, чийгшил өндөртэй, гадаргуугийн дунджаас доогуур түвшинд оршдог, салхи, агаарын даралт бага зэрэг хүчин зүйлүүдээс хамаарч хар салхи гарч байдаг юм.
Сэтгэгдэл (2)