АНУ-ын өмнөд мужуудад хуримын ёслол хийхдээ олон бэргэн оролцуулахад анхаардаг ёс бий. Бэргэн болсон хүмүүс сувд зүүж, бэр болж буй бүсгүйг даган явдаг заншилтай. Тэгвэл Шриланк улсад сүйт бүсгүй хамгийн олон бэргэн дагуулсан гэсэн үзүүлэлтээр Геннисийн амжилтын номонд бүртгүүлсэн байна. Нийт 126 эмэгтэй бэргэн болж, гартаа цайвар ягаан цэцэг барин, усан үзэмний өнгөтэй даашинзаар жигдэрчээ. Мөн сүйт бүсгүйд цэцэг өгөхөөр 23 охин зогссон байна. Гэхдээ энэ санааг сүйт бүсгүйн эгч Шриланк улсын загвар зохион бүтээгч Чампи Сиривардана бодож олжээ. Харин сүйт хархүү 25 залуу, 20 хөвгүүнийг дагуулж, хүчтэй болохоо харуулжээ. Үүнээс өмнө Тайланд улсад 96 бэргэн оролцсон хурим болж байсан юм.






Сэтгэгдэл (2)