
ШӨХТГ-т архи пиво үйлдвэрлэгчдээс гомдол иржээ. Тодруулбал, “Апу” ХХК “Чингис” гэж архитайгаа адилхан пиво хийгээд байна гэсэн гомдол ирсэн байна. Ингэхдээ нэр, формат, лого нь адилхан пиво үйлдвэрлэж байна гэжээ. Тиймээс ШӨХТГ-аас “Апу” ХХК-д "үүнийгээ боль" гэсэн шаардлагыг хүргүүлжээ. Улмаар тус газраас үүнийгээ сурталчилгаа биш гэж ярьж байснаа 11 дүгээр сарын 6-нд ШӨХТГ-т албан бичиг явуулжээ. Албан бичигт “Бид алдаагаа засая. Энэ шар айргийг үйлдвэрлэхээ зогсооё” гэжээ. Тиймээс үүнтэй холбоотой гомдол гаргасан иргэдэд ШӨХТГ-аас ийм пиво дахин үйлдвэрлэгдэхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)