
Бразиль улсын нэгэн оршуулгын газарт амьд хүнийг оршуулсан байж болзошгүй гэсэн мэдээллийг дэргэдүүр нь өнгөрч явсан иргэд өгчээ. Ингээд дуудлага өгсөний дагуу аврах багийнхан ирсэн байна. Тус улсын Record TV-д мэдээлсэнээр хэргийг хамаатныхаа шарилыг эргэх гэж явсан нэгэн эмэгтэй анзаарчээ. Ингээд түүнийг булшнаас гаргаж, цээжин хэсгийнх нь шороог арилгаж байгааг доорх бичлэгээс харж болно. Түүний үеэлийн өгсөн мэдээллээр сэтгэцийн өвчнөөсөө болоод зовж шаналдаг байсан гэнэ. Гэхдээ чухам яагаад оршуулгын газар булж орхисон нь тодорхойгүй байна. Цагдаа нар түүнд хэн нэгэн халдаж, хэргээ нуухын тулд булшинд оруулсан гэж таамаглажээ. Хохирогчийг Сао Паулогийн эмнэлэгт хүргэн эмчилсэн байна. Гэхдээ түүний шарх хөнгөн байсан тул тэр өдөртөө эмнэлэгээс гарчээ.
Сэтгэгдэл (1)