зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ш.Сайхансамбуу: Галын дүгнэлт бас л цахилгааны гэмтлээс гэх нь ойлгомжтой

2013-11-11
0
ЖИРГЭХ

    100 гаруй түрээслэгчидтэй "Нарантуул 2" зах шатаж багагүй хохирол гарлаа. Тэгвэл энэ талаар албаныхны байр суурийг хүргэж байна.

index Ё.Лхагвасүрэн: "Нарантуул 2"-д гарсан галтай холбоотой сэжиглэгдсэн хүн байхгүй. Мөн "Хаан банк" шатаагүй

-“Нарантуул-2” худалдааны төвд гарсан галын дуудлагад танай баг бүрэлдэхүүн хэрхэн ажиллав?

-2013 оны 11-р сарын 9-ны 23:00 цагийн үед  ЧД-ийн 12-р хороонд байрлах “Нарантуул-2” худалдааны төв шатаж, гал гарлаа гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Мэдээллийн дагуу цагдаагийн газрын болон Онцгой байдлын албан хаагчид очиж үзлэг хийж, галыг унтраасан. Хэргийн газар дээр Нийслэлийн цагдаагийн газар, ЦЕГ, хэв журам хамгаалах газар, Мөрдөн байцаах газрын албан хаагчид үзлэг хийж ажиллалаа.

-Галын улмаас хэр хэмжээний хохирол учирсан бэ?

-Үзлэгийн явцад “Нарантуул-2” худалдааны төвийн Б зааланд байрлах 12 лангуу бүрэн шатсан нь тогтоогдсон. Мөн найман дангуу хагас шатсан. Тус худалдааны төв гал гарах үед хаалттай байсан учир хүн бэртэж гэмтээгүй.

-Тухайн хэрэгт хүн сэжигтнээр татаж, шалгаж байгаа юу?
-Ямар нэг хүнийг сэжигтнээр тогтоон, барьсан зүйл байхгүй. Энэ гал нь санаатайгаар гарсан гэсэн эхний дүгнэлт байхгүй. 

-Галын дүгнэлт урьдчилсан байдлаар гарсан уу?
-Цахилгаан шийд нэгийг шинжилгээнд  явуулсан байгаа. Мөн гал анх гарсан байж магадгүй гэсэн дөрвөн лангуунаас нарийвчилсан үзлэг хийж ажиллаж байна. Урьдчилсан байдлаар цахилгааны асуудлаас болж гал гарсан гэж үзэж байгаа.

-Шатсан лангуунуудаас үлдсэн эд зүйлсийг түрээслэгчдэд хүлээлгэж өгсөн үү?

-Бүрэн шатсан гэх хоёр лангуунд шатаагүй үлдсэн зарим нэг зүйлс байсныг нь түрээслэгчдэд хүлээлгэж өгсөн. Мөн нэг давхарт байсан хүнсний лангуунуудад байсан түргэн муудаж болзошгүй болон тэсэрч дэлбэрэх бараа материалыг 32 иргэнд хүлээлгэж өгсөн.

-Тус төвд байрлах “Хаан банк” шатсан гэх яриа байна. Үнэн үү?
-Тус худалдааны төв дээр ажиллаж байсан АТМ-үүдийг тухайн хариуцсан банкуудад хүлээлгэн өгсөн. АТМ-үүд ямар нэг гэмтэл байхгүй, бүрэн олдсон. Тухайн хүлээж авсан иргэд нь ч санал гомдол байхгүй гэж хүлээж авсан. Харин  “Хаан” банк шатсан гэх мэдээлэл худал. Үзлэг хийхэд тус банкинд гал нэвтрээгүй, эвдэж сүйдсэн зүйл байхгүй, бэлэн мөнгө болон бусад зүйлсийг нь тус банкны албан хаагчдад хүлээлгэж өгсөн.

-Хэргийн газрын үзлэг хэдэн хувьтай явж байна?
-Хэргийн газрын үзлэгийг ерөнхийд нь хийж дууссан. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчид болон Онцгой байдлын галын шинжээчид уг галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. 
сайхансамбуу
Ш.Сайхансамбуу: Галын дүгнэлт бас л цахилгааны гэмтлээс гэж гарах нь ойлгомжтой


Тэгвэл удаах галын талаар УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу юу ярив.

Тэрбээр  “Галын дүгнэлт хэрхэн гарах нь ойлгомжтой. Бас л цахилгааны гэмтэл гэж гарна. Угаасаа манай онцгой, цагдаа нэг л дүгнэлт гаргадаг юм байна. “Нарантуул 2”-т цахилгааны саатлаас болж гал гарах магадлал бараг байхгүй. Цахилгааны бүх шийд нь зүгээр байсан газар дахин гал тавьчихлаа. Хэлэх ч үг алга. Гадуур бол манайхыг өөрсдөө гал тавьсан мэт ярьж байгаа байх. Гэтэл ард нь бид ямар их хохирч байгаа билээ” гэв. Ямартаа ч түүнээс захын түрээслэгчидтэйгээ уулзсан эсэхийг асуухад “Арай амжаагүй байна. Өнөөдөртөө багтаж уулзана” гэлээ.  Ш.Сайхансамбуу гишүүний байр суурь урьдны адил "гадны нөлөөлөлтэй" гэдэг дээр л бат зогсож байгаа юм.

a696b041ef4d33dcbigН.Уламбаяр: Одоогоор хохирлын хэмжээг тогтоох ажиллагаа явагдаж байна
Харин Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр “11 сарын 09-ны өдрийн 22.45 цагт Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 101 дугаарын утсанд Чингэлтэй дүүргийн 12-р хороо Нарантуул-2 худалдааны төвийн 2-р давхарт утаа гарч байна гэсэн дуудлага ирсний дагуу 22.56 минутад Аврах , гал унтраах 10-р ангийн гал унтраах баг очжээ. Албан хаагчдыг очих үед тус төвийн 2-р давхарт байрлах А заалны баруун жигүүрийн аж ахуй, гоо сайхан, шаазан эдлэл, дэвтэр соёлын барааны лангуунууд шатаж гал дэлгэрсэн, хорт хий утаа ихээр тархсан цаашид гал өргөжин дэлгэрэх нөхцөл байдал бүрэлдсэн байсан тул нэмэлтээр  Аврах, гал унтраах 14, 34-р анги ажиллаж 23.31 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 01.38 цагт бүрэн унтраажээ. Гал түймрийн шатлагад 2-р давхрын А заалны баруун урд хэсэгт 30*6 метрийн хэмжээтэй талбайд байрлах 28 лангуу өртөж, 10-аад павьлион бүрэн шатсан байна. Гал унтраах арга хэмжээг хурдан шуурхай зохион байгуулсны үр дүнд зоорийн болон 1-р давхарт байрлах мах, хүнс, барааны нийт 191 лангуу, 2-р давхрын А заалны зүүн талд байрлах 76 лангуу, Б заалны 44  нийт 311 түрээслэгчийн лангуу, павильон, бараа материалыг авран хамгаалжээ. Одоогоор хохирлын хэмжээг тогтоох ажиллагаа явагдаж байна” гэв.

Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (202.21.106.101)
    арайч дээ хөөрхий хүмүүс л хохирч байна эцсийн бүлэгт
    2013 оны 11 сарын 13 | Хариулах
  • иргэн (203.194.115.111)
    ШУДРАГА ӨРСӨЛДМӨӨР БАЙНА НЭГ ХҮНИЙ ЭСРЭГ БААХАН ГАЛДАН ШАТААГЧ ГАЛЫН БОЛОН ДҮГНЭЛТ ГАРГАРЧ АЖИЛЛААД БАЙГАА ЮМ БИШҮҮ, ДУНД НЬ ӨРӨНД БАРИГДАЖ ХҮҮНД ИДҮҮЛСЭН ЗАХЫН ХЭДЭН ЯДАРСАН АРД ТҮМЭН ХОХИРЧ ГҮЙЦЛЭЭ
    2013 оны 11 сарын 12 | Хариулах
  • зочин (203.194.115.111)
    нэг хүний зах л шатаад байдаг хачин юмдаа Дүнжин гарав захруу хүмүүсийг очуулахын тулд тэдний ажлын байрыг шатаагаад байгаа юум бишүү
    2013 оны 11 сарын 12 | Хариулах
  • hh (202.5.203.23)
    tsahilgaanaas boldog ni ynen l dee chi oor heniig buruutgah gesen gahai vee?
    2013 оны 11 сарын 12 | Хариулах
  • zochin (58.233.151.136)
    sambuu aha galin dallaga avhuulaachee
    2013 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.23.51.5)
    ugaasaa gadnii noloot oilgomjt shde
    2013 оны 11 сарын 11 | Хариулах
  • brest (178.120.154.20)
    Ug ni gal oodoo gej bdag, yu bolood bnaa.Negen etgeed horlood baih shig.
    2013 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин (95.188.210.179)
    ЯААГААД САЙХАНСАМБУУГИЙН ЗАХУУД БУГД ШАТААД БАЙГАА ЮМ БЭ КАМЕРЖУУЛЖ БОЛОХГУЙ БАЙГАА ЮМ УУ САЙХАНСАМБУУ ГУАЙ
    2013 оны 11 сарын 11 | Хариулах
  • МОНГОЛ (202.179.29.218)
    МАНАЙ ЭНЭ ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДЭД ГАЛЫН ҮЗЛЭГ САЙН ХИЙЛГЭЭД ТҮРЭЭСЛЭЖ БАЙГАА ХҮМҮҮС НЬ ЯГ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГААР ХИЙЛГЭЭД ГЭРЭЭ ХИЙЧИХЭЭЧ. ЦАХИЛГААНЫ АСУУДАЛ ГАРВАЛ ТА НАР ХАРИУЦНА ШҮҮ ГЭЭД. ТЭГЭХГҮЙ 2-Н ХООРОНД ХОРГОЛОО ТООЛООД 100 АЙЛЫН ЦАХИЛГААН МЭДДЭГ ГЭЭД ХАЛТУУРЧДААР ХИЙЛГЭЧИХ ЮМ. ТЭГЭЭД СҮҮЛД НЬ ӨӨРСДӨӨ БӨӨН ӨР
    2013 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.72.245.123)
    Цахилгааны бүх шийд нь...
    2013 оны 11 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
    1 цаг 8 мин
  • “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
    2 цаг 19 мин
  • ӨСВӨРИЙН УУЛЫН ЦАНЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН 2025
    2 цаг 53 мин
  • “Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    3 цаг 0 мин
  • Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна
    3 цаг 28 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    4 цаг 7 мин
  • МТҮП-ын инкубатор "Oneplace.hr" компани 50,000 ам.долларын хөрөнгө оруулалт авчээ
    4 цаг 21 мин
  • Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна
    4 цаг 38 мин
  • #COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
    5 цаг 38 мин
  • ТАНИЛЦ: 2026 оны 1-3 дугаар саруудад цаг агаар ХЭРХЭХ вэ?
    6 цаг 16 мин
  • Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
    6 цаг 22 мин
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
    6 цаг 37 мин
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
    6 цаг 49 мин
  • Лийшюр Трипс Туризм ХХК: Аяллаар дамжуулан олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж байна
    6 цаг 50 мин
  • Бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, салбартаа шинэчлэл хариуцаж ажиллах ДЭД САЙД нарыг томилно
    7 цаг 49 мин
  • Монголбанкны 2025 оны онцлох үйл явдлын товчоон
    8 цаг 4 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    9 цаг 33 мин
  • ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал" хэлэлцүүлэг болно
    9 цаг 38 мин
  • Улаанбаатарт -9 градус хүйтэн байна
    9 цаг 44 мин
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    22 цаг 7 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК