
Ираны Худалдаа, үйлдвэрлэл, уул уурхайн сайд Сафдар Рахматабади өчигдөр амиа алджээ. Түүнийг Тегеран хотод машин дотор нь буудаж хороосон гэж Засгийн газрын төлөөлөгч нь "CNN"-д мэдээлсэн байна. Сафдар Рахматабадигийн Сабалан талбайн ойролцоо машиндаа явж байхад нь үл мэдэгдэх этгээд дайран ирж, толгой болон цээжин тус газар нь буудаж хөнөөжээ.
Цагдаа нар дэд сайдын машин дотроос хоёр сумны хонгио олсон бөгөөд алан хядагч этгээд Сафдар Рахматабадиг тун ойрхоноос буудсан тул ярилцсан байх магадлалтай гэж Ираны IRNA агентлаг мэдээлсэн байна.
Сэтгэгдэл (2)