
СХД-ийн 18-р хорооны "Алтан тариа" ХХК-д засварчин ажилтай Өвөрхангай аймгийн харъяат 23 настай эрэгтэй И нь хаягдал явах дамжлага дээр ажиллаж байгаад зүүн гараа таслуулсан хэргийг СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Сүүлийн үед хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс үүдэлтэй гэмт хэргүүд ихээр гарч, олныг цочроох болсон.
Д.Ундрах/24tsag.mn/