
Ахуйн хүрээний архидалтаас болж хүмүүс нэгнээ хохироох, улмаар хэн нэгний аминд хүрэх хэргүүд цагдаагийн байгууллагад өдөр алгасахгүй бүртгэгддэг. Тэгвэл өчигдөр л гэхэд СХД-ийн 5-р хорооны “Баянголын гудамжинд 50 настай эмэгтэй Э нь согтуурсан үедээ өөрийн төрсөн дүү 40 настай эрэгтэй Э-ийн хэвлийд хүйтэн мэсээр гэмтээж танхайрсныг таслан зогсоожээ. Хэргийг СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/