
Чингэлтэй дүүргийн 7-р хороонд оршин суудаг 42 настай эрэгтэй Д-г гэртээ байхад нь хүргэн 38 настай эрэгтэй Э нь согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан толгойн тус газар нь сүхээр цохиж гэмтээжээ. Улмаар ГССҮТ-д хүргэгдсэн байна. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Мөн СБД-ийн 4-р хорооны 50-р дэлгүүрийн ард иргэн 52 настай эмэгтэй Э-г автомашиндаа сууж байхад нь БНСерби улсын иргэн 38 настай S C P
нь согтуурсан үедээ шалтгаангүйгээр автомашины толийг хугалан зодож
танхайрсан хэргийг СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/