
БЗД-ийн 25-р хорооны иргэн 40 настэй эрэгтэй А нь согтуурсан үедээ эхнэртэйгээ марган өөрийн зүүн гарын булчинд 1 удаа хүйтэн мэсээр гэмтээн ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа хэргийг БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Ер нь ахуйн хүрээнд архидан согтуурч хэрэг төвөг хийх тохиолдол буурахгүй байна. Тиймээс ахуйн хүрээний архидалтыг бууруулах тал дээр иргэд өөрсдөө ухамсартай хандах нь чухал байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/