
20 настай Ли Сүэ охин сурах эрмэлзэлтэй нэгэн боловч нэг ч өдөр сургуульд явж үзээгүй. Түүний хичээл хийх ганцхан боломж нь эгчийнхээ дэвтрийг үзэх эсвэл номын сангийн үнэмлэхээр нь ном зээлж унших юм. Хятадын нэг хүүхэд бодлогын улмаас айлын хоёр дахь хүүхдүүд ийнхүү улсын сургуулийн боловсрол эзэмшиж чаддаггүй. Тэрээр эмнэлэгт үзүүлэхдээ ээж юмуу эгчийнхээ үнэмлэхийг зээлэх шаардлага гарна. Түүний ээж нь үйлдвэрийн ажилтан бөгөөд жирийн нэгэн айл ажээ. Гэвч Ли охин 28 настай эгчдээ атаархаж байгаагүй юм. Түүний ээж 1993 онд санамсаргүй жирэмсэлсэн бөгөөд нэг хүүхэдтэй байх бодлогын эсрэг олон саадыг туулан байж охиноо төрүүлсэн гэдэг. Хятадын хөдөө нутагт энэ хууль чанга үйлчилдэг. Гэхдээ Ли охины эцэг эх 5000 юань буюу 820 долларын төлбөрийг төлж чадаагүй учраас эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг авч чадаагүй юм.

Уг хуулиас болоод Хятадын өндөр настнууд хүүхдүүдээрээ асруулахыг шаардах болсоноор ажиллах хүчний нас буурч байгаа гэнэ. 2015 он гэхэд тус улс 2 хүүхдийн бодлого баримтлахаар яригдаж буй талаар Синьхуа агентлаг мэдээллээ. Тус улсын эрх баригчид уг хуулийн заалтыг уян хатан болгохоор яригдаж байгаа ч Ли охин шиг хүмүүс нийгэмд гадуурхагдсан хэвээр байгаа юм. Орон нутгийн иргэд түүний гэр бүлийнхнийг зодож, дарамталдаг боловч шантрахгүйгээр Бээжин хотын дээд шүүхэд хандаад байгаа ажээ.
Сэтгэгдэл (2)