Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн, Говийн нутгийн хойд , Төвийн нутгийн ихэнх хэсгээр цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр , говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 7-12 градус,
Их нууруудын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутгаар 3-8 градус,
Дархадын хотгор Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав нутгаар 0-5 градус
хүйтэн, говийн нутгаар 3-8 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 1-3 градус дулаан байна.