
Тайландын парламент ерөнхий сайд асан Даксин Шинаватраг өршөөлийн хуульд хамрагдуулахаас татгалзлаа. Экс ерөнхий сайд авлигын хэрэгт холбогдон ял аваад байсан юм. Гэсэн хэдий ч Тайландын жирийн иргэд энэ шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлж, гудамжинд жагссан байна. Даксин Шинаватрагийн дүү Тайландын одоогийн ерөнхий сайд Инглак Шинаватра Сенатын шийдвэрийг эсэргүүцэж буйгаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдээд байсан юм. Харин парламентын дйилэнх гишүүнд ноён Шинаватраг хүний эрхийг далимдуулан ялаас мултрах гэж байгаа гэж үзжээ. Тэрээр Тайландын орон нутгийн иргэдийн дунд нэр хүндтэй хэдий ч нийгмийн дэмжлэгийг авч чадахгүй байгаа гэнэ. Даваа гаригт Шинаватрагийн дэмжигчдийн жагсаалд хэдэн мянган иргэн оролцсон бөгөөд тэмцлээ зогсоохгүй гэж мэдэгдсэн байна.
.
Сэтгэгдэл (1)