Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт оршдог “I loft” бааранд өнгөрсөн баасан гаригт буун дуу гарсан талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, хотын төвд байрлах уг бааранд залуус хоорондоо муудалцаж, буу гарган тааз руу буудаж, хутга мэс хэрэглэж байна гэх дуудлага цагдаагийн газарт иржээ. Бидэнд ирж буй мэдээллээр зодоон болох үед тус бааранд манай нэр хүндтэй компанийн захирлын хүү болон нэрт боксчин Олимпийн мөнгөн медальт, МУГТ Н.Төгсцогт гэхчлэн тав, зургаан залуус байсан байна. Гэхдээ тэд зодоонд оролцоогүй байна.
Харин хэн болох нь тодорхойгүй иргэн буу гаргаж танхайрчихаад зугтсан гэж албаны эх сурвалж хэллээ.
“I loft” шөнийн цэнгээний газар нь “Ай Консет” ХХК-ийн мэдэлд байдаг бөгөөд байнга цаг хэтрүүлэн ажилладагаараа алдартай билээ.
24tsag.mn



















































Сэтгэгдэл (1)