
Увс аймгийн Засаг дарга асан Э.Цасчихэр болон ИТХ-ын дарга асан Д.Батсайхан нарт холбогдох хэргийг хоёр жил гаруй шалгасан. Тодруулбал, 2011 онд эрүүгийн хэрэг үүсгээд, цагдан хорьж байсан. Тэгвэл хоёр жил гаруйн хугацаанд сунжирсан энэ хэргийг Хан-Уул дүүргийн шүүхэд шүүсэн нь хүмүүсийн сонирхолыг татаж байна. Учир нь тэднийг өмнө нь Хан-Уул дүүргийн шүүх хэлэлцэж,
Э.Цасчихэрийг албан тушаал эрхлэх эрхийг нь хоёр жилээр хасаж, гурван
жил хорих, Д.Батсайханыг мөн хугацаагаар албан тушаал эрхлэх эрхийг нь
хасан, хоёр жил хорих ял ногдуулсан юм. Гэвч тэд дахин давж заалдаж Хан-Уул дүүргийн шүүхэд хэргийг хэлэлцээд тус бүрт нь 10 сая төгрөгөөр торгожээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)