Филиппиний Таклоба хотын хар салхинд сүйрсэн онгоцон дотор 21 настай Эмили Ортега бүсгүй хүүхдээ төрүүлжээ. Энэ бол 10 мянган хүн амь насаа алдаад байгаа аймшигт гамшгийн хажуугаар Филиппиний ард иргэдэд хүрсэн сайн мэдээ байлаа. Haiyan хэмээх хар салхины улмаас хэдэн арван мянган хүн орон гэр, хамаатан садангаасаа хагацаад байгаа билээ. Би Жой Сагалис хэмээх шинээр мэндэлсэн бяцхан охины бие сайн байгаа гэнэ. Хотыг үерт автсаны дараа Эмили бүсгүй түр нүүлгэн шилжүүлэх байранд оржээ. Гэвч тэрээр аюулгүй байхын тулд үерийн усан дундуур сэлсээр сөнөсөн онгоцонд амь хоргоджээ. Түүний нөхөр Манила юу болсоныг сүүлд нь мэдсэн гэнэ. Өнгөрсөн Баасан гаригт нүүрлэсэн хар салхи Филиппин улсын төв зургаан арлыг дайрч, цагт 235 километрийн хурдтай орж ирсэний улмаас оршин суугчид амь үрэгдэж, байшин барилгууд сүйдээд байгаа билээ.

