
Нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 10 гал түймрийн зөрчлийн 5 дуудлага ирж харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Төмөр замын зуслангийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 6х6 метрийн хэмжээтэй өвлийн байшингийн дээвэр, тааз, дотор талын хэсэг шатаж байсныг унтраажээ. Мөн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 43 дугаар гудамжинд хог ачдаг автомашины чиргүүл дээр хог шатаж /хашааруу тулгаж тавьсан/ хашааруу орох гээд байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргаж унтраажээ.
Д.Ундрах /24tsag.mn/