Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын 9 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад 6х6, 4х6 метрийн хэмжээтэй 2 байшингийн дунд 2х3 метрийн хэмжээтэй уурын зуухны дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан байна. Мөн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Харуул Алтай хотхоны ард машинтай нүүрс шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 35 дугаар ангийн тасгийг гаргахад Хово загварын автомашин дээр ачсан нүүрс шатаж байсныг унтраажээ.Д.Ундрах /24tsag.mn/


















































