
НҮБ-аас өчигдөр 25 сая доллар, Европын холбооноос 3 сая евро буюу 4 сая доллар, Их Британи улс 16 сая доллар, Арабын нэгдсэн Эмират улсаас 10 сая долларын мөнгөн тусламж хүргэхээр болоод байгаа ажээ. Олон улсын тусламжийн байгууллагууд 24 цагийн турш тасралтгүй ажиллаж байна. АНУ агаарын онгоцууд болон гурван усан онгоцоо Филиппин рүү илгээжээ. Тус улсын Батлан хамгаалах яамны сайд Чак Хагел тусламжийн бараа, хэрэгсэл илгээх тушаал буулгасан байна. Гамшиг эхэлсэнээс хойш 35 мянган хүн буюу 10 мянга гаруй гэр бүлд тусламжийн бараа хүргэжээ.