Америкийн сургуулиудад Хятад, Өмнөд Солонгос, Вьетнам, Энэтхэг болон Европын орнуудаас хамгийн ихээр ирж суралцдаг байна. Америкийн нэгэн төрийн бус байгууллага хүн амын 3,9 хувь нь гадаад оюутнууд байгаа гэсэн судалгаа гаргажээ. Олон улсын оюутнууд тус улсын төсөвт жилдээ 24 тэрбум долларын орлого оруулдаг. Тус улсад 4 мянга гаруй магадлан итгэмжлэгдсэн коллеж байдаг боловч оюутнуудын 70 гаруй хувь нь тэргүүний гэсэн 200 орчим сургуульд орох сонирхолтой байдаг байна. Америкийн шилдэг 25 сургуулийн 21 хувьд нь гадаад оюутан суралццаг гэнэ.


Сэтгэгдэл (1)