АНУ-ын иргэн Ноа Муроф ажлын байрныхаа өрөөг тохижуулахын тулд шүүгээтэй ширээ худалдаж авчээ. Уг ширээ өрөөнд нь тохирохгүй байсан учраас гадаа байлгахаар шийдсэн гэнэ. Гэвч сонирхолтой нь, ширээний шүүгээн дотроос 98 мянган доллартай гар цүнх гарч ирсэн байна. Муроф ийм их мөнгө олсондоо гайхаж, ширээний эзэн рүү утасджээ. Уг ширээний эзэн бүсгүй мөнгөө тэнд хадгалдаг гэнэ. Тэрээр мөнгөө хайгаад олохгүй байсан учраас гэрийнхээ хаа нэг газар хадгалсан гэж бодож байжээ. Ингээд эзэнд нь буцаан өгөөд мөнгөнийхөө тодорхой хэсгээр шагнуулжээ.



