Турк улсын Истанбул хотын нисэх буудалд хүүхдээ зарахыг завдсан нэгэн эмэгтэйг саатуулаад байна. Эхнэр, нөхөр хоёр нийлж дөрвөн сартай нялх хүүхдээ 450 доллар буюу 1000 Турк лирагаар зарахыг завджээ. Тэдний үйлдлийг нисэх буудлын камерын бичлэг батлаж байгаа юм. Хосууд хүүхдийг нисэх буудлын бие засах газарт аваачиж өгөх гэж байсан ч хамгаалалтын хаалгыг давах гэж байгаад баригджээ. Гэмт этгээдүүдийг бие засах газар орхисон гэж тэмдэглээд саатуулсан байна. Харин камерын бичлэг шүүж үзэхэд учир зангилаа нь тайлагджээ.





