
Өнгөрсөн амралтын өдөр орон нутгийн замд гарсан ослын улмаас гурван хүн харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Төв аймгийн Лүн сумын Бүсийн ар гэх газар "Исүзу" маркын автомашин онхолдож, 58 настай эмэгтэй Н гэгч нь нас барсан байна. Мөн Төв аймгийн Өндөрширээт суманд "Хюндай" маркийн микро автобус онхолдож 30 настай А онхолдож амиа алджээ. Түүнчлэн, Төв аймгийн Борнуур сумын Тайсын хөтөл гэх газар "Тоёото королла" маркын автомашин портер машинтай мөргөлдөж, үүний улмаас 50 настай Б гэгч нь амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)