388 метр өндөр буюу 108 давхар зочид буудал, орон сууцны барилга Австралийн Милбурн хотод баригдаж байна. Энэ нь дэлхийн өмнөд туйлын хамгийн өндөр барилга болон сүндэрлэх юм. Австралийн Засгийн Газраас барих шийдвэрийг өнгөрсөн онд гаргаж, архитекторч Фендер Кацаладис дизайныг нь зохион бүтээжээ. Энэ барилга нь тансаг зэрэглэлийн зочид буудал, дээд давхартаа ресторан, хүнсний зах, кафетай байх юм. Цамхгийг 2018 онд барьж дуусгахаар төлөвлөжээ.







