
Ихэнх хүмүүс Фэйсбүүкгүйгээр амьдарч чадахгүй гэдэг. Харин таныг нас барсаны дараа Фэйсбүүк хуудас яах бол? Нью Хэмпшир болон бусад муж улсуудын эрх баригчид үүний шалтгааныг олохоор чармайж байна. Нью Хэмпшир мужийн хууль тогтоогч Питер Сулливан нийгмийн сүлжээний хуудаснуудын эзэд нь нас барсан бол хэрхэх талаар хуулийг санаачилжээ. Нью Хэмпшир мужийн Төлөөлөгчдийн танхимын гишүүд 222-128 харьцаатайгаар Сулливанд энэ асуудлаар хууль тогтоох эрх олгожээ. Ардчилсан намын Манчестер хотоос сонгогдсон хууль тогтоогч Сулливаны санал болгосон энэхүү хуулийн төсөлд дурдсанаар бол Фэйсбук, Твиттер, Gmail зэрэг сайтуудын хуудас эзэмшигч нөгөө ертөнцөд одох юм бол тус мужийн хууль тогтоох байгууллага эдгээр хуудаснуудыг эзэмших эрхтэй болно. Сулливаны үзэж байгаагаар бол энэ хуулийг гаргаснаар нийгмийн сайтуудын эзэмшигчид нас барахтай холбоотой хуулийн асуудлыг зохицуулах боломжтой юм байна. Сулливан Фэйсбук сайтандаа доромжлол хүлээсний улмаас амиа хорлосон нэгэн Канад охины түүхийг хүмүүст сануулжээ. Тэр охиныг нас барсан хойно ч гэсэн түүний Фэйсбүүкийн хуудсан дээр доромжилсон комментууд гарсаар байсан гэнэ. Оклахома, Айдохо, Роуд Айленд, Индиана, Коннектикут зэрэг муж улсуудад ийм хууль гарсан байна. Сулливаны гаргасан хуулийг эсэргүүцэж байгаа хүмүүс ч олон байгаа ажээ. Тэдний бодлоор бол нийгмийн сайт болон түүний хэрэглэгчдийн хооронд байгуулсан гэрээ нь хуулийн холбогдох бүхий л хүндрэлийг давж гарч болох хувилбаруудтай ажээ. Сулливаны хуулийн төсөл бүрэн бус бөгөөд заавал хэрэгжүүлэх албагүй гэж зарим хүмүүс түүнийг шүүмжилж байгаа юм.