
"Их тэнгэрийн ам"-нд өнөөдөр уулын ирвэс нэвтэрсэн талаарх мэдээлэл гарсан. Одоогоор ирвэсийг олохоор Нийслэлийн аврах ангийн шуурхай салбар, Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч нар "Их тэнгэрийн ам"-нд ажиллаж байна. Энэ талаар Нийслэлийн Онцгой байдлын албаны эх сурвалжаас тодруулахад "Энэ талаарх мэдээлэл манайд ирсэн. Тиймээс "Их тэнгэрийн ам"-нд аврах анги дуудлагын дагуу ажиллаж байна. Үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (4)