Онцгой байдлын газарт "Их тэнгэрийн ам"-нд ирвэс орж ирсэн тухай дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн шуурхай салбар, Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч нар ажиллаж байгаа тухай бид цаг тухайд нь мэдээлсэн. Тэгвэл "Их тэнгэрийн ам"-нд үзэгдсэн амьтан нь ирвэс биш шилүүс бөгөөд аврах ангийнхан дөнгөж саяхан барьсан байна. Энэхүү амьтаныг барихаас өмнө тэнд Төрийн гурван өндөрлөгүүдийн гэр бүлийг гарахыг хориглож, хамгаалалтанд аваад байсан юм.Д.Ундрах /24tsag.mn/


















































Сэтгэгдэл (3)