
Говийн бүсийн өмнөд хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Зүүн зүгийн ихэнх нутаг, Төвийн нутгийн зүүн, говийн нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Идэр, Тэс, Байдраг голын сав газраар 8-13 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар 3-8 градус хүйтэн, говийн бүсийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өчигдрөөс хүйтэрч 4-6 градус хүйтэн байна.