АНУ-ын Вашингтон хотын иргэн Билл Флаурс өнгөрсөн долоо хоногт байшингийнхаа гадна талаас хүний хөл олжээ. Айж балмагдсан өндөр настан Флаурс гуай цагдаа нарыг маш яаралтай дуудсан байна. 93 настай тэрээр ганцаараа амьдардаг тул энэ явдлын дараа төрсөн охиноо дуудан ирүүлжээ. Ингээд 5 хоточ нохойны тусламжтайгаар мөрдөхөд ноцтой зүйл илэрсэн байна. Дээрх сургуультай нохойнууд хүний гавлын яс, аарцаг, хавирга зэргийг хашаан доторх модны ойролцоо газраас олжээ. Цагдаагийнхан дээрх цогцос хэн болохыг олж илрүүлж чадаагүй байна. Одоогоор, уг цогцсыг ямар нэгэн зэрлэг амьтан тасдаж, хашаанд нь авчирсан гэж үзэж байна. Цаашид цогцсыг шинжилж, эзнийг нь тогтоох юм.





