Монголын хамгийн анхны таван одтой зочид буудал болох “Тэрэлж”-ийн бассейнд энэ сарын 3-нд дөрвөн настай хүү харамсалтайгаар амиа алдсан байна. Тодруулбал, дөрвөн настай хүү Флиппин асрагчийн хамт тухайн буудалд байрлаад асрагчийн хамт бассейнд сэлж байгаад живж нас баржээ. Одоогоор хэрэгт буудлын ажилтан, Флиппин эмэгтэйг шалгаж байгаа аж. Харин “Тэрэлж” зочид буудлынхан хэргийг ихэд нууцалж байгаа юм.Хэдхэн жилийн өмнө “Гацуурт” ХХК-ийн захирал Ц.Чинбат тансаг зэрэглэлийн таван одтой энэ зочид буудлыг охин Ч.Номиндоо бэлэглэж байсан. Ийн “Тэрэлж” зочид буудал дуулиантай нээлтээ хийсний дараа тэнд Монголын толгой баячууд бусдын нүднээс далд тухлан алжаалаа тайлдаг болоод удаж байгаа билээ.
Ямартаа ч хэргийн талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Тухайн зочид бассейнд байсан бүх хүмүүсээс мэдүүлэг авч байгаа. Мөн бассейнийг хариуцах ёстой ажилтаныг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг үндэслэлээр шалгана. Түүнчлэн хүүхэд гэр бүлийнхэнтэйгээ биш Флиппин асрагчийн хамт байсан нь үнэн. Хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/


















































Сэтгэгдэл (3)