
Бидэнд ирж буй мэдээллээр зодоон болох үед тус бааранд манай нэр хүндтэй компанийн захирлын хүү болон нэрт боксчин Олимпийн мөнгөн медальт, МУГТ Н.Төгсцогт гэхчлэн тав, зургаан залуус байсан гэсэн. Гэхдээ тэд зодоонд оролцоогүй.
Харин хэн болох нь тодорхойгүй иргэн буу гаргаж танхайрчихаад зугтсан гэж цагдаагийн албаны эх сурвалж хэлсэн.
Тэгвэл эл асуудлаар Н.Төгсцогт өөрийн байр сууриа илэрхийлж "Энд тэндгүй худлаа мэдээ тавигджээ. Надад буу шийдэм гаргаад хүн зодоод явах хүмүүжил байхгүй" гэж хэллээ.
Т.Энхэлээ