АНУ-ын хоёр иргэн өнгөрсөн сард Нигер улсын эрэгт барьцаалагдсан. Тэднийг газрын тос зөөвөрлөх усан онгоцноос барьцаалаад байсан бол сулласан талаар хэвлэлийн төлөөлөгч Женнифер Псаки мэдээлжээ. Тэрээр усан цэргүүдийг хэрхэн суллаж чадсан талаараа мэдээлэл өгөөгүй байна. Уг осон онгоцны багийнхан өнгөрсөн сарын 23-нд халдлагад өртсөн юм. Газрын тослогоор баян Баруун Африкийн орнууд нь үргэлж дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг. Энэ ч утгаараа 2013 оны эхний 9 сард 40 удаа дээрэмчдийн халдлага гарсан гэсэн мэдээ бий.

