
Сирийн дүрвэгсдийн хуаранд амьдарч байгаа Фатима хэмээх 15 настай охин хуримын даашинзаа сонгож байна. Тэрээр гоо сайхны газар очиж, нүүрээ будуулжээ. Учир нь өнөөдөр Фатима охины хувьд хамгийн чухал өдөр. Фатима өөрийн холын үеэл болох 18 настай хөвгүүнтэй хуримлах гэж байгаа нь энэ юм. Затари бол 120 мянган хүнтэй Сири дэх хамгийн том дүрвэгсдийн хуаран. Энд өдөр бүр хурим болж байдаг. Затари хуаранд залуу охидтой гэрлэх гэсэн эрэгтэйчүүд олон бий. Мөн 22 настай Зена хэмээх охиныг төрсөн ахтайгаа гэрлэх шийдвэрийг эмээ нь гаргасан гэнэ. Учир нь охины ээж, аав нь нас барсан тул асран хамгаалах хүн байхгүй гэж үзсэн учраас ийм шийдвэр гаргахаас өөр аргагүй болжээ. Энд ихэвчлэн 14-15 настай охид гэр бүлж байгаа гэж Аль-Жазера мэдээллээ. Ядуу дүрвэгсдэд мөнгө байхгүй учраас боломжтой хүнд охиноо өгч, гэрлүүлэх сонирхолтой болжээ. Тиймээс зарим хүн олон эхнэр авч байгаа гэнэ.