Өнгөрсөн наймдугаар сарын 14-нд Египетийн Каир хотод хуучин ерөнхийлөгч асан Мухамед Мурсийг дэмжигчид бослого үймээн дэгдээсэн. Уг бослогыг хүчээр тараах гэсний улмаас 1000 орчим хүн амь насаа алдсан юм. Тэгвэл эрх баригчид 3 сар үргэлжилсэн онц байдлыг цуцлах болсоноо мэдэгдлээ. Ингэснээр Египетийн хямрал дуусах тийшээ хандаж байна. Зөрчил, сөргөлдөөнийг намжаахын тулд шүүхээс үнэн зөв шийдвэр гаргахаар ажиллаж буй. Юутай ч, шүүхийн шийдвэр гарах хүртэл онц байдлыг зогсоогоод байна.



