Москва хотын иргэд Баасан гаригт метрогоор үнэгүй зорчих гэнэ. Олимпийн хорооноос явган сууж, үнэгүй зорчих тасалбараа авдаг машиныг зохион бүтээжээ. Энэ нь хүмүүсийн нэгдэн нийлэх урам зоригийг бадрааж буй гэнэ. Оросын гимнастикийн аварга Елена Замолодчикова энэ шалан дээр явган суугаад маш гүн сэтгэгдэл төрсөн тухайгаа ярьжээ. Зарим хүн машинаас тасалбараа авахын тулд тэнцвэрээ олох гэж хэцүү байгаа тухайгаа өгүүлсэн байна. Москва хотын метрогоор зорчиход 30 рубль буюу төлөх хэрэгтэй болдог. Харин явган сууж тасалбараа авдаг энэхүү системийг нэвтрүүлсэнээр хүмүүсийг өдөр бүр спортлог амьдрахад нөлөөлөх гэнэ. Энэ нь ирэх хоёрдугаар сард Сочи хотын өвлийн олимпыг зохион явуулах бэлтгэл ажлын нэг хэсэг юм. Мөн автобус, галт тэрэг зэрэг нийтийн тээврийн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлсэн ухаалаг систем нэвтрүүлэхээр төлөвлөжээ.








Сэтгэгдэл (1)