Эмэгтэйчүүд өдөрт дунджаар 20 мянга, харин эрчүүд 7 мянган үг хэлдэг гэсэн тооцоо байдаг. Гэхдээ энэ бүхэн эмэгтэйчүүд хов ярих дуртай гэсэн хэвшмэл ойлголттой холбоотой дүгнэлт мөн үү? Америкийн нэгэн судалгааны байгууллага 73 өөр янзын судалгаагаар охид, хөвгүүдээс их үг хэрэглэдэг болохыг баталжээ. Тэгвэл Калифорнийн их сургуулийн судлаачид нэгэн бяцхан судалгаагаар эрчүүд эмэгтэйчүүдээс илүү чалчаа болохыг баталжээ. Гэхдээ тийм ч их зөрүү гараагүй байна. Дээрх судалгааг явуулахдаа хэсэг бүлэг хүмүүсийг өрөөнд суулгаж, янз бүрийн сэдвээр ярилцуулсан гэнэ. Ингэхдээ эрчүүд илүү таатай мэдрэмжийг авч байсан тухайгаа ярьжээ. Харин бодит байдал, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ярьж байгаа зүйлийг бүгдийг нь хурааж авах боломжгүй учраас судалгааг үнэн зөв эсэхийг батлахад хэцүү. Харин Техасын их сургуулийн сэтгэл судлаачид 2007 онд гудамжинд явж байгаа хүмүүсийн яриаг чагнаж судалгаа хийсэн байдаг. Энэ судалгаагаар мөн л эрчүүд эмэгтэйчүүдээс дутахааргүй чалчаа болохыг баталжээ.



