Бразилийн Сан Паоло хотын зах дээр олон өнгийн жимс, ногоо нүд эрээлжилтэл өрсөн харагдана. Эдгээр жимс ногоог ургуулах гэж Бразиль улс Амазон мөрний нам дор газрыг хатаасан билээ. Харин ийм их жимс ногооны үлэмж хэсэг хүмүүсийн хоолны ширээн дээр хүрч чаддаггүй ажээ. Сан Паоло хотын хүнсний бүтээгдэхүүний томоохон бөөний цэгүүд гологдож хаягдсан жимс ногоогоор дүүрчээ. Зарим алимнуудыг хайрцаг нь гэмтэлтэй гэдэг ганцхан шалтгаанаар хог дээр хаяж байна. Эндхийн лангууны худалдаачин Жозе Батиста гэдэг хүн хэлэхдээ, хаягдаж байгаа жимс ногооны ихэнх хэсэг нь хүнсэнд ашиглагдаж бүрэн болохоор байдаг гэж байлаа. Зах дээр хаягдах гэж байсан хүнсний бүтээгдэхүүнийг одоо Бразильд ядуу, орлого багатай гэр бүлүүдэд тараах ажлыг хийх болсон байна.



