
Амьтдын Эрхийг хамгаалах Олон Улсын байгууллага Орос улс дахь Цагаан Баавгайн төрөл зүйл мөхөх аюулд ороод байгаад Дэлхийн олон нийтийн анхаарлыг хандуулахыг хүслээ. Оросын Холбооны Улсын Хойд Туйлын бүсэд жил бүр 200 ширхэг цагаан баавгайг агнадаг ажээ. Гэтэл тус улсад 5-6 мянган цагаан баавгай амьдарч байгаа гэсэн тоо бий. Америкийн Аляск мужтай хил нийлдэг Оросын Чукоткийн хязгаарт дөнгөж 1500 ширхэг цагаан баавгай үлдсэн байна. Дэлхийн Байгаль Хамгаалах Байгууллагын ажилтнуудын гаргасан статистик мэдээгээр бол 2000 оноос хойш Оросын нутаг дэвсгэр дээр хулгайн анчид жил бүр 200-аас доошгүй цагаан баавгайг агнадаг болсон ажээ. Үүнээс гадна дэлхийн дулаарлын улмаас хойд туйлын мөс ихээр хайлж, Цагаан баавгайнуудын амьдралын орон зай хумигдаж байгаа явдал юм.