зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Мөнгө угаасан хэргээр хоригдсон солонгосчууд ”Рийчфейлд”-ийг заржээ

2013-11-13
0
ЖИРГЭХ
   Мөнгө угаах гэмт хэргийн талаар Монголд сүүлийн үед багагүй ярьж, хууль хяналтын байгууллагынхан хэд хэдэн ноцтой хэрэг илрүүлэн шалгаж байгаа.  Тэгвэл “Рийчфейлд” зочид буудлын эздүүдтэй холбоотой мөнгө угаасан хэрэг олны анхаарлыг татаад байна. Энэхүү зочид буудлын Солонгос эзэнд нь эрүүгийн хэрэг үүсгэж, тухайн зочид буудлыг лацдаж, хаасан гэх мэдээлэл өнөөдрийн өдөр тутмын хэвлэлүүдэд гарсан. Тиймээс бид мэдээллийн мөрөөр тус газрыг зорьсон юм.
    Мөнгө угаах гэмт хэргийн талаар Монголд сүүлийн үед багагүй ярьж, хууль хяналтын байгууллагынхан хэд хэдэн ноцтой хэрэг илрүүлэн шалгаж байгаа.  Тэгвэл “Рийчфейлд” зочид буудлын эздүүдтэй холбоотой мөнгө угаасан хэрэг олны анхаарлыг татаад байна. Энэхүү зочид буудлын Солонгос эзэнд нь эрүүгийн хэрэг үүсгэж, тухайн зочид буудлыг лацдаж, хаасан гэх мэдээлэл өнөөдрийн өдөр тутмын хэвлэлүүдэд гарсан. Тиймээс бид мэдээллийн мөрөөр тус газрыг зорьсон юм.
DSC_0674
Биднийг очиход тухайн зочид буудал үйл ажиллагаагаа хэвийн явуулж байв. Харин захирлынх нь зүгээс сэтгүүлчид ирсэн сургаар  яаралтай ирж бодит байдлын талаар байр сууриа илэрхийллээ. “Рийчфейлд” зочид буудлын хувьд өмнө нь Солонгос эзэдтэй үйл ажиллагаа явуулж байсан ч жил гаруйн өмнөөс Монгол хүн энэхүү зочид буудлыг худалдан авсан юм байна. Улмаар засвар, шинэчлэлт хийсээр байгаад саяхнаас л үйл ажиллагаагаа эхэлж байгаа аж. Ямартаа ч энэхүү хэргийн талаар “Наран саран” ХХК-ийн захирал, “Рийчфейлд” зочид буудлын эзэн А.Бат-Амгалангаас зарим зүйлийг тодрууллаа.
DSC_0682
- “Рийчфейлд” зочид буудалтай холбоотой зарим асуудал олны анхаарлыг татаад байна. Энэхүү зочид буудлын үйл ажиллагааг зогсоож, удирдлагуудыг нь шалгаж байгаа гэсэн. Энэ талаар?
-Өнөөдрийн байдлаар лацдаж, хаасан зүйл алга. Үйл ажиллагаа хэвийн явж байна. Гэхдээ буруу ташаа мэдээлэл гарсанаас болж үйл ажиллагаа доголдоход хүрлээ. Гадна, дотны зуулчид байрласан буудалруугаа орж чадахгүй байна. Гадуур янз бүрийн мэдээлэл гараад байна хэмээн байр сууриа илэрхийлж байна.

-Таны хувьд энэхүү зочид буудлыг ажлуулаад хэр удаж байна?
-Би энэ байгууллагын 100 хувь хөрөнгө оруулагч. Тэгэхээр энд гадаадын ямар ч хөрөнгө оруулалт, хувьцаа байхгүй.  Жил гаруйн өмнө Солонгос улсын иргэдээс энэхүү зочид буудлаа худалдаж авсан.

-Тэгэхээр энэхүү буудлыг барьж, үйл ажиллагааг нь явуулж байсан солонгос иргэд бохир мөнгөөр зочид буудал бариулж, хууль бус үйл ажиллагаа явуулдаг байсан гэдгийг та мэдэж байсан уу?
-Тухайн хүмүүс ямар мөнгөөр үйл ажиллагаа явуулж байсныг би мэдэхгүй. Мэдэх ч шаардлагагүй. Учир нь би тухайн хүмүүс энэ талаар асуух эрх байхгүй шүү дээ.

DSC_0671-Тэгвэл та өмнөх эздийг нь шалгаж байгаа гэх мэдээллийг хэзээ, хаанаас сонссон бэ?
-Надад мөрдөн байцаах газраас энэ талаар мэдэгдэж мэдүүлэг авсан.  Намайг энэ хүмүүстээ ямар нэг холбоотой эсэх талаар тэд асууж тодруулсан. 2-3 удаа очиж мэдүүлэг өгсөн. Энэ талаар иргэний хувьд мэдээллээ солилцож байгаа. Мөн надад мөрдөн байцаах газраас энэ хэрэгт холбоотой солонгос иргэдийн цагдан хорьсон гэж мэдээлсэн.

-Хэчнээн хүн цагдан хорьсон талаар мэдэхгүй биз. Мөн хэдийд энэ талаар хэлсэн бэ?

-Надтай холбогдож гэрээ хэлцэл хийж зочид буудлаа зарсан хүн бол ганц. Гэхдээ тухайн хүнтэй хамт хувьцаа эзэмшдэг хоёр хүн байдаг гэж сонссон. Тэгэхээр тэдгээр гурван хүнийг л хорьсон байх. Би мэдээж ямар шалтгаанаар надаас мэдүүлэг авч байгааг сонирхоно. Тиймээс энэ хүмүүстэй холбоотой гэж хэлж байсан. Бараг 14 хоногийн өмнө надад энэ талаар мэдэгдсэн.

-Зочид буудлаа худалдаж авсан солонгос иргэдтэй та холбоотой байдаг уу?
-Тухайн үед л уулзаж байсан. Худалдаж авсанаас хойш уулзалдаж байгаагүй. Энд үйл ажиллагаа явуулж байгаа гэж сонссон. 

-Анх энэ зочид буудлыг зарж байхдаа ямар нэг компанийн харьяалалтай байсан уу. Тухайн хүмүүс?
-“Юилсот” гэх компанитай гэж байсан. Мөн “Рийчфейлд” зочид буудлыг тэд яг энэ нэрээр ажиллуулж байсан. Улмаар 5-6 жил ажиллуулчихаад үүнээс цааш ажлуулах боломжгүй болж засвар үйлчилгээ хийх шаардлагатай болсон байгаа юм. Ингээд тэдгээр солонгосчууд засвар үйлчилгээг хийж чадахгүй учир бидэнд худалдсан. Бид худалдаж аваад бараг 7-8 сар засвар хийгээд одоо л үйл ажиллагаагаа эхлэх гэж байлаа. Бараг засвар маань ч бүрэн дуусаагүй байхад ийм зүйл болж нэр төрөнд халдлаа.

-Та цаашид ямар арга хэмжээ авъя гэж бодож байна. Танай нэр төр унасан зүйл боллоо шүү дээ?
-Би энэхүү мэдээллийг цацсан газруудыг шүүхэд өгнө. Нэгдүгээрт, эд нар нэр төрд халдсан. Хоёрдугаарт, бизнесийн байгууллагын ашиг орлого, үйл ажиллагааг доголдуулж зогсооход хүргэлээ. Бид бас найз нөхөд, эцэг эхтэй хүмүүс. Гэтэл эцсийн бүлэгтээ солонгос хүмүүстэй хамаатай ч юм шиг, солонгосчуудын гар хөл ч юм шиг сэтгэгдэл төрүүлэхээр мэдээлэл цацагдаад байна. Тиймээс би монгол хүн, ээжтэй, эцэгтэй, ах дүүтэй хүн учир ийм балаа асуудалтай орооцолдож өөрийнхөө нэр төрд сэв суулгахыг хүсэхгүй байна.

-Ер нь энэхүү газар нь өмнө нь “Рийчфейлд” гэдэг нэртэйгээ үйл ажиллагаа явуулж байхад янз бүрийн асуудал гаргаж байсан. Гэтэл та нэрийг нь солилгүй үйл ажиллагаагаа эхэлсэн болохоор хүмүүс төөрөгдөлд орж, буруу мэдээлэлтэй болох нь аргагүй юм биш үү?

-Явж байсан бизнесийг заавал нэрийг нь өөрчлөхөөр үйл ажиллагаа сайжирдаг гэсэн ойлголто байхгүй. Бизнесийн байгууллага учир бид үйл ажиллагаа, засвар үйлчилгээг нь сайжруулахаас өөр нэрэнд их ач холбогдол өгөөгүй. Тэгээд ч энэ нэр өөрөө их сайхан утгатай. Надад таалагддаг. Ер нь гадныхан манай улсад ирээд тохь тухтай, цэвэр газар байрлаад сэтгэл ханамжтай буцаг гэсэн үүднээс би ийм бизнес хийсэн.

-Өмнө нь ихэвчлэн солонгос иргэд эл зочид буудлаар үйлчлүүлдэг. Монголчууд бараг ордоггүй гэж байсан. Одоо ямар вэ?

-Өмнө нь солонгос эзэнтэй байсан болохоор солонгос иргэд их үйлчлүүлж байсан гэж сонссон. Одоо бол тийм зүйл байхгүй. Солонгос хүмүүс орохоо байсан.
DSC_0675
Мөн энэхүү газрын караокед монгол охидыг оруулж биеийг нь үнэлэлүүлдэг байсан талаарх яриа мэр сэр гарч байсан. Үүнтэй холбоотойгоор ч тухайн үед энэхүү солонгос иргэдийг шалгаж байсан удаатай. Тодруулбал, "Рийчфейлд" зочид буудалд монголчуудыг оруулдаггүй, монгол охидоор зугаацдаг байсан бөгөөд хоёр жилийн өмнө захирал Ли Жэй Гүнийг бусдын биеийн үнэлүүлсэн, орон байраар хангасан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байсан ч прокурорууд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гээд хэрэгсэхгүй болгож байсан. Тэгвэл  эл зочид буудлын одоогийн захирал А.Бам-Амгалангийн хэлж буйгаар тэднийг энэ зочид буудлыг худалдаж авахад энэхүү караоке нь бараг л балгас болсон, ямар ч үйлчилгээ явуулж байсан шинжгүй байжээ.  Тиймээс тэрбээр засвар үйлчилгээ хийж шинэчилж одоо л ажиллах хэмжээний болгочихоод сууж байгаагаа тайлбарлалаа.
DSC_0701

Ямартаа ч "Рийчфейлд" зочид буудлын хуучин удирдлагуудтай холбогдох хэргийг Улсын мөрдөн байцаах газраас шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн нь үнэн гэх мэдээллийг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн байцаагч, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн хэллээ.
DSC_0699
Харин манай улсад мөнгө угаасан хэрэгт холбогдоод байгаа "Рийчфейл" зочид буудлын солонгос эзэд гэж хэн бэ?
Солонгосын гампи буюу хууль бус үйл ажиллагаа явуулдаг нэгэн бүлгийн толгойлогч Ан Жэ Мань гэгч дээрэм тонуул, мөрийтэй тоглоомын газраас олсон хууль бус мөнгөө манай улсад оруулж ирэн угааж байжээ. Тэрбээр эх орондоо мөрийтэй тоглоомын хууль бус газар ажлуулан, их хэмжээний орлого олсон хэргээр шийтгүүлсэн бөгөөд уг мөнгөө манай улсруу оруулж, түүнийг нь Монгол дахь төлөөлөгч "Юилсот" компанийн захирал Ли Жэй Гүн хүлээн авч, хууль ёсны буюу хөрөнгө оруулалтын ашиг болгохоор ажиллаж байсан аж. Тэрбээр БНСУ-аас  Ан Жэ Мань-ийн явуулсан доллар, вонийн тодорхой хэсгээр Чингэлтэй дүүргийн зургаадугаар хороонд "Рийчфейлд" гэх зочид буудлыг бариулж, ашиглалтанд оруулсан нь шалгалтаар тогтоогдсон.  Ан Жэ Мань нь хууль бус үйлдлээрээ 4.5 сая ам.доллар олсон хэмээн шүүхээр шийтгүүлсэн бөгөөд "Юилсот" компани болон түүний захирал Ли Жэй Гүн нь толгойлогчийнхоо данс руу 11 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валют шилжүүлсэн гэх баримт хяналтын байгууллагынханд байгаа аж.


Д.Ундрах /24tsag.mn/


0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (202.21.106.104)
    энэ сайт ч гялалзуулах юм аа
    2013 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.21.106.105)
    өө хөөрхий энэ муу гадаадуудаас болж зүгээр нэг монгол иргэн ч сайхан амьдарч болохгүй юм аа
    2013 оны 11 сарын 13 | Хариулах
  • Az (202.170.69.66)
    Нүднээс далд үнэн өөдгүй, өөдгүй хэрэг их болох юм даа.
    2013 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.9.90.233)
    zamarsan yum
    2013 оны 11 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
    6 цаг 0 мин
  • “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
    7 цаг 10 мин
  • ӨСВӨРИЙН УУЛЫН ЦАНЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН 2025
    7 цаг 44 мин
  • “Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    7 цаг 51 мин
  • Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна
    8 цаг 20 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    8 цаг 58 мин
  • МТҮП-ын инкубатор "Oneplace.hr" компани 50,000 ам.долларын хөрөнгө оруулалт авчээ
    9 цаг 12 мин
  • Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна
    9 цаг 29 мин
  • #COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
    10 цаг 29 мин
  • ТАНИЛЦ: 2026 оны 1-3 дугаар саруудад цаг агаар ХЭРХЭХ вэ?
    11 цаг 7 мин
  • Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
    11 цаг 13 мин
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
    11 цаг 28 мин
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
    11 цаг 40 мин
  • Лийшюр Трипс Туризм ХХК: Аяллаар дамжуулан олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж байна
    11 цаг 41 мин
  • Бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, салбартаа шинэчлэл хариуцаж ажиллах ДЭД САЙД нарыг томилно
    12 цаг 40 мин
  • Монголбанкны 2025 оны онцлох үйл явдлын товчоон
    12 цаг 55 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    14 цаг 24 мин
  • ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал" хэлэлцүүлэг болно
    14 цаг 30 мин
  • Улаанбаатарт -9 градус хүйтэн байна
    14 цаг 35 мин
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    Өчигдөр 20 цаг 42 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК