“Дайны эрсдлийн сан”-г бий болгож, ихээхэн хэмжээний мөнгө угаасан МИАТ-ийн экс удирдлагуудын гомдлыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэж байгаа. Тэгвэл одоогоор хурал завсарлаж, хэргийн талаар зөвлөлдөж байгаа аж. Анхан болон давж заалдах шатны хуралдаанаар тэдэнд 10-14 жилийн хорих ял оноосон ч эсэргүүцэн ийнхүү хяналтын шатны шүүхэд гомдол гаргаад байгаа юм.
Тодруулбал, анхан болон давж заалдах шатны шүүхээс МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 13 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12.1 жил, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13.1 жил, Ч.Хоролсүрэнгийн дүү, "Монголиан эйрлайнс" группын захирал асан Ч.Суурьтогтоход 10.1 жил, 1997-2007 онд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял тус тус оноосон.
Д.Ундрах /24tsag.mn/


















































Сэтгэгдэл (1)