
Хөдөлмөр аюулгүй байдлаа хангаж ажлаагүйгээс, мөн хангаж ажлуулаагүйгээс үүдэлтэй хүмүүс бэртэж гэмтэх, улмаар амь насаа алдах тохиолдол өдөр алгасахгүй гардаг. Тэгэхээр энэ төрлийн хэрэгт тухайн байгууллагын хөдөлмөр аюулгүй байдлын инженер ч буруутай болж таардаг. Хамгийн сүүлд л гэхэд Гэмтэл согог судлалын үндэсний төвд өндрөөс унасан хүн ирж хэвтлээ гэсэн мэдээллийн дагуу өчигдөр 15.00 цагт Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс очиж шалгасан байна. Ингэхэд "Тэц 4" станцын турбины засварын ажил гүйцэтгэж байсан Э гэгч нь 4 метрийн өндөрт байрлах давцан дээрээс унаж гэмтсэн байна. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/