Энэтхэгийн эмэгтэйчүүдийн төлөөлөл улсынхаа мөрдөн байцаах албаны тэргүүнтэй уулзаж, хүчингийн хэрэгт онцгой анхаарал тавихыг хүсч буйгаа илэрхийлсэн байна. Энэтхэгт эмэгтэйчүүдийн эрхийг зөрчих явдал газар авч, олон нийтийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа билээ. Минут тутам 6 эмэгтэй хүчингийн хэргийн золиос болж байгаа энэ оронд хууль бус мөрийтэй тоглоомын хэрэг их хэрэг гарах болжээ. Тиймээс эдгээр хууль бус үйлдлүүдтэй тэмцэхэд мөрдөн байцаах албаны үүрэг их гэдгийг ноён Ражит Синха илэрхийлжээ. Тиймээс мөрдөн байцаалтын арга хэрэгслийг өөрчилж, эрэгтэйчүүдийн уламжлалт хандлагыг өөрчлөхөд анхаарах болно гэжээ.


Сэтгэгдэл (1)