
Фэйсбүүк хэрэглэгчдийн 10 хувь нь хараал, доромжлолын үгтэй шуудан хүлээж авдагийг нэгэн шинэ судалгаагаар нотолжээ. “Global Market Insite” байгууллага, фэйсбүүк, твиттер хуудасны олон нийтийн болон хувийн шуудангуудыг судалсан байна. Судалгаагаар фэйсбүүк хэрэглэгч 10 хүн тутмын нэг нь нүүр худсандаа хараалын үг бичиж, бусад хүмүүс рүү илгээж байжээ. 18-24 насны залуусын 4-ний нэг хувийг эзэлж байсан бол 25-34 насныхны 16 хувь нь иймэрхүү шууданг уншдаггүй байна. Фэйсбүүкчдийн 61 хувьд нь нэг юмуу 2 удаа ийм зүйл тохиолдож байсан бол 8 хувь нь сард нэг удаа иймэрхүү мэдээлэл авдаг байна. Фэйсбүүкчдийн 62 хувь нь танихгүй хүнээс хараалын үгтэй мэдээлэл авдаг бол 27 хувь нь таньдаг хүнээсээ авдаг байна. Хараалын үгтэй мэдээлэл авсан хүмүүсийн гуравны хоёр нь ийм хүмүүсийг блоклож, дөрөвний нэг нь фэйсбүүкт мэдэгддэг.
.