
Их Британийн хан хүү Харригийн эхнэр Кейт Миддлетоны нэр хувийн мэдээллээ хакердуулсан хүмүүсийн жагсаалтад оржээ. Тус улсад иргэдийн утасны мэдээллийг хакердсан хэргийг хувийн мөрдөгчид илрүүлээд байгаа юм. Одоогоор хэргийг прокурорын байгууллагад хянаж байна. Прокурорын байгууллагын мэдээллээс ил болсон нэгэн гар бичмэл үүнийг гэрчилжээ. 2000-2006 оны хооронд хувь хүмүүсийн мэдээллийг хууль бусаар тагнасан гэж хэд хэдэн хүнийг буруутгаад байна. Тэд олны танил хүмүүсийн дуут шууданг сонсож байсныг хувийн мөрдөгчид илрүүлжээ. Нийтдээ 18 хүний нэр энэ жагсаалтад орсон бөгөөд Кэйт Миддлетон, Макс Клиффорд зэрэг олны танил хүмүүс байгаа гэнэ. Одоогоор тэдний зургаагийнх нь нэр нийтэд ил боллоо.