
Палестинчууд Арабын холбооноос гаргасан ерөнхийлөгч агсан Яссир Арафатын үхлийн шалтгааныг хүлээн зөвшөөрлөө. НҮБ-ын аюулгүй зөвлөл болон ерөнхий ассамблейд Арафатын үхлийн шалтгааныг гэрчилсэн материалуудыг танилцуулж, Гааг дахь олон улсын шүүхэд хандахаар болжээ. Өнгөрсөн долоо хоногт Катарын “Аль-Жазера” телевиз Арафатын үхлийн шалтгааныг цацраг идэвхит бодист хордсонтой холбоотой гэж танилцуулсан юм. Швейцарь, Орос, Франц улсын шинжээчид Арафатын цогцсыг нэг жилийн өмнөөс шинжилж эхэлсэн. Үүний үр дүнд Палестины ерөнхийлөгч агсаныг байгалийн жамаараа биш, цацраг идэвхит бодист хордсон болохыг гэрчилсэн 108 хуудас материал байгаа юм. Палестиничуудын дийлэнх нь Арафатыг Йзрайльчууд хордуулсан гэж итгэдэг юм. Харин нөгөө нэг хэсэг нь түүнийг хорт хавдар юмуу ДОХ-оор өвчилсөн гэсэн таамаглал дэвшүүлж иржээ. Израйлийн эрх баригчид Арафатын үхэлд буруугүй гэдгээ удаа дараа мэдэгдээд байгаа юм. Арафат нь 35 жилийн турш Палестины эрх чөлөөний байгууллагыг удирдаж ирсэн нэртэй улс төрч төдийгүй, 1996 оноос ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ. Тэрээр 2011 онд гэнэт Парисын цэргийн эмнэлэгт хүргэгдэн нас барсан юм.