
АНУ-ын шүүхээс алдарт “Starbucks”-г “Kraft Foods” компанид 2,7 тэрбум долларын нөхөн төлбөр төлөхийг шаарджээ. Хоёр компани 15 жилийн өмнө гэрээ байгуулж, 2014 он хүртэл “Kraft Foods” компани “Starbucks”-ийн савласан кофег борлуулах эрхтэй болжээ. Гэтэл тус компани гэрээгээ зөрчин, өөрсдийн салбар үйлдвэрүүдээр дамжуулан худалдуулах болсноор “Kraft Foods” алдагдалд орж эхэлжээ. Тиймээс тус компани хохирлоо төлүүлэхээр шүүхдэж, ялалт байгуулсан байна. “Starbucks” нь 1971 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд жинхэнэ араб кофе нийлүүлдэгээрээ алдартай.