
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баян-Уул гэдэг газар өвөлжиж байгаа айлын гэр, мал цасанд боогдож нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй байна гэсэн мэдээллийг энэ сарын 12-ний өдрийн 23.35 цагт ирүүлснээр өчигдөр өглөө 06.00 цагт Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 3 албан хаагч 1 автомашинтайгаар уг айлыг нүүлгэн шилжүүлсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/