Афганистан улс энэ жил өмнөх жилүүдийхээс 36 хувиар илүү хар тамхины ургамал хураан авсан гэсэн судалгаа гарчээ. Хар тамхины ургамлын 90 хувь нь тус улсын есөн мужид ургадаг байна. Талибан бүлэглэлийн хяналтан дор Афганистанаас дэлхийн мансууруулах бодисын дийлэнх хувь нь нийлүүлэгдэж байгаа гэж үздэг. Ийнхүү ургац нэмэгдсэн нь фермерүүд ирээдүйд ашиг олох зорилгоор тариалах болсонтой холбоотой гэнэ. Афганистан улс 2014 онд дээрх ургамлуудыг дэлхийн зах зээлд гаргана гэж мэдэгдсэн нь яаралтай анхаарал хандуулах ёстой асуудал мөн гэж НҮБ-аас үзжээ.






Сэтгэгдэл (1)